Зурагаа ав нь арга хэмжээний зургуудаас таны зургийг нүүр таних технологиор олж өгдөг. Энэ бодлогоор бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хэр удаан хадгалдгийг тайлбарлана. Бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.
Бидний цуглуулдаг мэдээлэл
- Selfie зураг. Хайлт хийхэд л ашиглана. Selfie оруулснаар та нүүрний зургаа энэ хайлтад ашиглуулахыг зөвшөөрч байна.
- Нүүрний хэв шинжийн өгөгдөл. Selfie-д үндэслэн тооцоолсон тоон дүрслэл. Зөвхөн арга хэмжээний зургуудтай тулгахад ашиглагдана.
- Худалдан авалтын мэдээлэл. Худалдан авалтын код, арга хэмжээ, сонгосон зургууд, төлсөн дүн, огноо.
- Төлбөрийн мэдээлэл. Төлбөрийг QPay болон банк боловсруулна. Картын дугаар манай серверээр дамжихгүй, хадгалагдахгүй.
Хадгалах хугацаа
- Selfie болон түүнээс гаргасан нүүрний өгөгдөл хайлт дууссанаас хойш 24 цагийн дотор автоматаар устгагдана.
- Худалдаж авсан зургууд 30 хоног татах боломжтой байна.
- Төлбөрийн баримтыг хуульд заасан хугацаанд хадгална.
Арга хэмжээний зургуудын нууцлал
Арга хэмжээний зургууд нийтэд нээлттэй биш. Хүн бүр зөвхөн өөрийн царайгаар хайж, өөртэй нь таарсан зургийг л харна. Бусдын зургийг нэрээр, дугаараар эсвэл жагсаалтаар үзэх боломжгүй.
Мэдээлэл дамжуулах
Бид таны мэдээллийг худалдахгүй. Зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүрээнд төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч болон дэд бүтцийн (сервер, хадгалалт) түншүүдтэй хуваалцана.
Таны эрх
Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах хүсэлтээ hello@zuragaa-av.mn хаягаар илгээж болно. Хүсэлтэд худалдан авалтын кодоо хавсаргана уу.
Өөрчлөлт
Энэ бодлогыг шинэчилбэл энэ хуудсанд нийтэлж, шинэчилсэн огноог хуудасны дээд хэсэгт тэмдэглэнэ.